Нүүр хуудас Фешн ба стиль“The Fashion Awards 2025”-ын нэр дэвшигчид тодорлоо

“The Fashion Awards 2025”-ын нэр дэвшигчид тодорлоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “The Fashion Awards 2025” энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд Лондонгийн “Royal Albert Hall”-д зохион байгуулагдана. Их Британийн Загварын Зөвлөл есдүгээр сарын 4-нд албан ёсоор нэр дэвшигчдийн жагсаалтыг зарлажээ.

Энэхүү ёслол нь BFC Foundation-ийн хамгийн том хөрөнгө босгох үйл ажиллагаа бөгөөд загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг олон улсын нэр хүндтэй наадам юм. Тиймээс “Оны шилдэг дизайнер”-ын шагналд нэр дэвшигчдийн жагсаалт загвар сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Оны шилдэг дизайнер

  • Гленн Мартенс – Diesel, Maison Margiela
  • Жонатан Андерсон – Dior, JW Anderson
  • Мартина Роуз – Martine Rose
  • Миучча Прада – Miu Miu
  • Рик Оуэнс – Rick Owens
  • Вилли Чаварриа – Willy Chavarria

Английн эмэгтэй хувцасны шилдэг дизайнер

  • Шарлотт Ноулз, Александр Арсено – Knwls
  • Эмма Чопова, Лаура Ловена – Chopova Lowena
  • Эрдем Моралиоглу – Erdem
  • Сара Бертон – Givenchy
  • Симон Роша – Simone Rocha

Английн эрэгтэй хувцасны шилдэг дизайнер

  • Крейг Грин – Craig Green
  • Фодая Думбуйю – Labrum London
  • Грейс Уэльс Боннер – Wales Bonner
  • Кико Костадинов – Kiko Kostadinov
  • Николас Дейли – Nicholas Daley
  • Стефан Кука, Жейк Берт – Stefan Cooke

Vanguard шагналд нэр дэвшигчид

  • Аарон Эш – Aaron Esh
  • Дилара Фындыкоглу – Dilara Findikoglu
  • Фебен – Feben
  • Стив О Смит – Steve O Smith
  • Толу Кокер – Tolu Coker
  • Торишижу Думи – Torisheju

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх