Монголын алдарт “The Hu” хамтлаг Европ тивд хийж буй аялан тоглолтынхоо хүрээнд 2025 оны долдугаар сарын 16-ны өдөр Турк Улсад тоглолтоо хийх гэж байна. Түүнчлэн энэ сарын 18-нд Финланд Улсад үзэгч фэнүүдтэйгээ уулзахаар товлосон байна.
Үүнээс гадна тэд 2025 оны долдугаар сарын 31-нд Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан баярын хүрээнд эх орондоо тусгай тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд дэлхийн хөгжмийн ертөнцөд хүчтэй нэвтэрч, олон улсад амжилтаа бататгасан Монголын шилдэг уран бүтээлчдийн нэг болоод байна. Тус хамтлаг нь Монгол уламжлалт хөгжим болон рок урсгалыг хослуулсан “Хүннү рок” нэртэй өвөрмөц урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
“The Hu” хамтлагийн амжилт, Монгол соёлыг дэлхийд сурталчилсан гавьяаг үнэлж, 2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал болох тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм. Энэ нэр хүндтэй шагналыг хамтлагийн продюсер Б.Дашдондогт гардуулж байв.