Нүүр хуудас Үйл явдал ба зар«The MongolZ» баг дахин «FURIA»-д ялагдав — сүүлийн гурван тоглолт дараалан Бразилд дийлдлээ

«The MongolZ» баг дахин «FURIA»-д ялагдав — сүүлийн гурван тоглолт дараалан Бразилд дийлдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Мальтад үргэлжилж буй “Thunderpick World Championship 2025” тэмцээн

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын дээд зэрэглэлийн тэмцээн болох “Thunderpick World Championship 2025” Мальта улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын төлөөлөл болох “The MongolZ” баг өчигдөр А хэсгийн эхний тоглолтдоо Аргентины “9z Team”-ийг хожиж амжилттай эхэлсэн. Гэвч өнөөдөр хэсгийн тэргүүн байраа хамгаалан шөвгийн дөрөвт гарахын төлөө Бразилын “FURIA” багтай BO3 (гурав “map”-аар ялагчийг тодруулах) форматаар тулалдаж, 0:2-оор ялагдлаа.

Дараагийн тоглолт ба өмнөх тулаанууд

Ялагдлын дараа “The MongolZ” баг хэсгийн хоёрдугаар байр эзлэхийн төлөө маргааш 21:00 цагт Данийн “OG” болон Аргентины “9z Team” багийн аль хожсонтой нь тоглохоор болж байна.

Сонирхуулахад, манай баг сүүлийн гурван удаагийн тоглолтдоо “FURIA”-г ялж чадаагүй. Хамгийн сүүлд өнгөрсөн сард Сербийн Белград хотод болсон FISSURE Playground 2 тэмцээний аваргын тоглолтод мөн л Бразилын багт дийлдсэн юм.

“The MongolZ” — Монголын цахим спортын тэргүүлэгч багуудын нэг

Олон улсын тавцанд тогтмол өрсөлдөж, монголын цахим спортын нэрийг гаргаж яваа “The MongolZ” багийг дэлхийн хэмжээний бооцооны платформ болох 1xBet Монгол компани ивээн тэтгэдэг. Энэхүү дэмжлэг нь багийнханд илүү олон улсын тэмцээнд оролцох, мэргэжлийн түвшинд бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Тодоен 16 октября, 2025 - 16:52

Харамсалтай ч баг маань үнэхээр шаргуу байна

Хариулах
Бердибек 16 октября, 2025 - 17:24

Одоо нэг ялалт гаргачихвал урам орох байсан

Хариулах

Сэтгэгдэл үлдээх