Нүүр хуудас Уран сайхан“The MongolZ” баг Дорноговьд 100 мянган мод тарьж, дэлхийд эко жишиг тогтооно

“The MongolZ” баг Дорноговьд 100 мянган мод тарьж, дэлхийд эко жишиг тогтооно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Цахим спорт ба экологи хосолсон санаачилга

Монголын цахим спортын “The MongolZ” баг байгаль орчны хамгааллын чиглэлээр томоохон санаачилга гаргаж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар цацын ус хэмээх газар 100 мянган хайлаас мод тарих төслийг хэрэгжүүлж байна. Тус баг “Шамбала Инженеринг Кампус” компанитай хамтран “The MongolZ #1” нэртэй төгөл байгуулах бөгөөд уг төгөл сансраас хүртэл харагдах хэмжээний нөлөө бүхий бүтээн байгуулалт болох юм.

Багийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сард уг санаачилгаа зарлаж байсан бол саяхан “Амлалтаа биелүүлэхээр зорьж байна, бэлтгэл ажил ид дундаа” хэмээн мэдэгдсэн байна.

Цөлжилтийн эсрэг Монголын залуусын хувь нэмэр

“The MongolZ” багийн төгөлд тарих тарваган хайлаас (Ulmus pumila) мод нь говийн эрс тэс уур амьсгалд тохирсон, 100–200 жил насалдаг, 8–12 метр өндөр ургадаг ургамал юм. Төслийн хүрээнд мод худалдан авсан хүн бүр өөрийн нэрийн модны гэрчилгээ, жил бүрийн ургалтын тайлан, зураг авах боломжтой бөгөөд арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг таван жилийн турш мэргэжлийн баг хариуцах аж.

Энэхүү санаачилга нь цөлжилт, түйрэнгийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулахаас гадна Монголын цахим спортын ертөнц байгаль хамгааллын шинэ чиг хандлагыг бий болгож буйг харуулж байна.

Одоогоор “The MongolZ” багийнхан Хятадын Чэндү хотод 11 дүгээр сарын 3–9-нд болох “IEM Chengdu 2025” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

article 185c948c a166 4c68 b024 05784f77b2ad
article 3b43c67e 55d8 4057 a1eb 3712b950393a
article 2fb3cced 47dc 4b5b 8742 29841c967841
article 4eaa9781 b66e 431b 90b0 1b2b98208443
article 6224e90d 6040 4805 879f 7c5e972a5074
article 53400cbc ccea 4575 b174 a172e3aefe67
article ce9ddf3e 3cac 4c3a a862 85b14a3ee1c8

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх