Шведийн Стокхольмд үргэлжилж буй тэмцээн
Шведийн Стокхольм хотноо зохиогдож буй цахим спортын «Counter-Strike 2» тоглоомын ESL Pro League Season 22 тэмцээн өрсөлдөөнтэйгээр үргэлжилж байна. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 24 баг хоёр шатанд хуваагдан, тойргийн журмаар тоглож байгаа юм.
Хоёрдугаар шат ба «The MongolZ»
Хоёрдугаар шатанд нийт 16 баг өрсөлдөх бөгөөд баг бүр таван тоглолт хийх эрхтэй. Түрүүлж гурван ялалт байгуулсан найман баг шууд Playoffs шатанд шалгарах дүрэмтэй. Шөвгийн найман тоглолт энэ сарын 10-наас эхлэхээр товлогдсон.
Монголын «The MongolZ» баг маргаашаас эхлэх хоёрдугаар шатанд Bo3 (Best of 3, гурав «map»-аар ялагчийг тодруулах) форматаар өрсөлдөхөөр болсон байна. Одоогоор «The MongolZ» нь Counter-Strike 2-ийн дэлхийн чансааг тэргүүлж буй баг гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн тус багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet Монголоос ажиллаж байна.
Шагналын сангийн хуваарилалт
- Түрүүлсэн баг: 250,000 ам.доллар
- Хоёрдугаар байр: 125,000 ам.доллар
- Гуравдугаар байр: 88,000 ам.доллар
Ийнхүү «The MongolZ» дэлхийн шилдэг багуудын дунд хүч сорин, Монголын цахим спортын нэрийг өндөрт өргөх томоохон боломжийн өмнө ирээд байна.