Дэлхийн шилдэг CS2 багуудыг нэгтгэх “PGL Astana 2025” тэмцээн тавдугаар сарын 10-18-нд Казахстаны Астана хотод зохион байгуулагдах гэж байна. $1,250,000-ын шагналын сантай уг тэмцээнд Монголын The MongolZ баг урилгаар оролцоно.
Хэсгийн шатны тоглолтууд швейцар системээр явагдах бөгөөд гурван хожил авсан найман баг шигшээ шатанд шалгарах журамтай. The MongolZ баг эхний тоглолтоо маргааш 16:00 цагаас Бразилын “FURIA” багтай хийх бөгөөд өмнө нь тэднийг “PGL Bucharest 2025” тэмцээнд 2:0 харьцаагаар ялж байсан туршлагатай.
Энэхүү тэмцээнд Team Vitality, Faze Clan, MOUZ, Team Falcons зэрэг дэлхийн дээд чансааны багууд оролцохгүй байгаа нь The MongolZ-д урагшлах боломж нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна.
Сүүлийн зургаан сар The MongolZ багийн хувьд амжилтаар дүүрэн байлаа. Тэд 2025 он гарснаас хойш зургаан том тэмцээнд хүч үзэж, гуравт нь шөвгийн дөрөвт шалгарсан. Гэхдээ шөвгийн дөрөвт хүрэх болгонд тэднийг Team Vitality тэмцээнээс хассан бол бусад тохиолдолд Team Falcons, G2 Esports, Astralis багуудад ялагдаж байв. Харин хамгийн сүүлд Австралийн “Intel Extreme Masters Melbourne 2025” тэмцээнд 3–4-р байр эзэлсэн юм.
The MongolZ баг 2025 оны улиралд 1xBet компанийн ивээн тэтгэлгээр олон улсын тэмцээнүүдэд оролцож байна. Спортын бооцоо болон э-спортын салбарт дэлхий даяар танигдсан 1xBet брэнд нь тус багийн бэлтгэл, тоног төхөөрөмж, гадаад тэмцээнүүдэд оролцох үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын э-спортын салбарт мэргэжлийн түвшний дэмжлэг, тогтвортой хөгжлийн жишээ болж байна.