Нүүр хуудас Үйл явдал ба зар“The MongolZ” баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд хүч үзнэ

“The MongolZ” баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд хүч үзнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Мальтад болох цахим спортын том тэмцээн

Цахим спортын “Counter-Strike 2” төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Thunderpick World Championship 2025 аравдугаар сарын 15–19-нд Мальта улсад зохион байгуулагдана. Тэмцээний нийт шагналын сан 850 мянган ам.доллар бөгөөд дэлхийн шилдэг 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Хэсэг тус бүрээс эхний хоёр баг Playoffs шатанд шалгарна.

“The MongolZ” багийн оноолт ба анхны тоглолт

Монголын “The MongolZ” баг энэ удаад А хэсэгт багтжээ. Тэдний өрсөлдөгчид нь:

  • Бразилын “FURIA”
  • Данийн “OG”
  • Аргентины “9z Team”

“The MongolZ” анхны тоглолтоо арван сарын 15-нд 19:30 цагт Аргентины “9z Team”-ийн эсрэг Best of 3 буюу гурван “map”-ын тоглолт хэлбэрээр хийнэ. Хэрэв манай баг ялалт байгуулбал дараагийн өдөр буюу 10-р сарын 16-нд 16:30 цагт “FURIA” эсвэл “OG”-ийн аль нэгэнтэй хэсгийн тэргүүн байрын төлөө тоглоно.

Өмнөх амжилт ба энэ жилийн зорилго

Монголын баг өнгөрсөн онд Германы Берлинд болсон Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж, 500 мянган ам.долларын шагнал хүртэж байсан. Тэд энэ жил аваргаа хамгаалж, дахин дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ батлах зорилготой байна.

В хэсгийн багууд ба шагналын бүтэц

В хэсэгт дараах багууд оролцоно:

  • Украины “Natus Vincere” (NaVi)
  • Туркийн “Aurora Gaming”
  • Бразилын “Imperial Esports”
  • Польшийн “Team Venom”

Тэмцээний аварга 500,000 ам.долларын шагнал, хоёрдугаар байр 150,000 ам.доллар хүртэх бол бусад байр эзэлсэн багууд шагналын сангаас хувь хүртэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх