Монголын eSports-ийн нэрийн хуудас болсон The Mongolz баг ирэх саруудад дэлхийн хэмжээний гурван томоохон тэмцээнд оролцох гэж байна. Энэ хугацаанд туршлагатай тоглогч Баасанжаргал “controlez” Өнөдэлгэр түр хугацаагаар stand-in байдлаар багийн бүрэлдэхүүнд нэгдэж, олон улсын тавцанд хүч нэмэхээр боллоо.
Ирэх тэмцээнүүд:
- IEM Chengdu 2025
11-р сарын 3–9
Байршил: БНХАУ, Чэндү
Энэхүү тэмцээн нь Азийн шилдэг CS2 багуудын дунд өрнөх бөгөөд The Mongolz багийн хувьд стратегийн хувьд чухал туршлага болох юм. - BLAST Rivals Fall 2025
11-р сарын 12–16
Байршил: Хонг Конг, Chek Lap Kok
Дэлхийн шилдэг клубууд оролцох энэхүү тэмцээнд The Mongolz баг тактик, ур чадвар, уялдаа холбоогоо харуулах зорилготой байна. - Budapest Major 2025
12-р сарын 4
Байршил: Унгар, Будапешт
Энэ бол улирлын хамгийн том тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг багуудын дунд The Mongolz өөрсдийн чадварыг харуулах өндөр боломж юм.
Багийн бэлтгэл ид өрнөж байгаа бөгөөд тэд олон улсын тавцанд амжилт үзүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. The Mongolz-ийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet тоглоом платформ ажиллаж байгаа нь багийн хувьд маш чухал дэмжлэг юм. Энэ хамтын ажиллагаа нь Монголын eSports-ийн хөгжилд шинэ шат нээж, The Mongolz-ийг дэлхийн хэмжээний брэнд болгон төлөвшүүлэх алхам болж байна.