Монголын цахим спортын “The Mongolz” багийн тухай мэдээлэл Оросын “Кибер” сайтад нийтлэгджээ. Тэд зөвхөн тоглолтоороо биш, сонирхлоороо ч шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татаж байгаа нь илт.
Тодруулбал, тус нийтлэлд багийн зарим гишүүд Оросын алдарт “Кухня” цувралын шүтэн бишрэгчид болохыг дурджээ. Багийн гишүүн Содбаяр буюу “Techno4k” Мөнхболд уг цувралын гол дүр Макс Лавровын зургийг профайлдаа бүтэн жил тавьсан байдаг. Зарим үед тэр “Огузок” хочоор нэрлэгдэж байсан ч удаатай.
Techno4k өмнө нь “Кухня” бол миний хамгийн дуртай цуврал, Огузок бол үнэхээр хөгжилтэй дүр” хэмээн ярьж байжээ. Түүний хэлснээр уг цуврал Монголд өндөр хандалттай, бүр монгол хэлээр орчуулагдан цацагддаг байна.
Цувралын шүтэн бишрэгчдийн тоонд багийн шилдэг тоглогчдын нэг Аюуш буюу “Mzinho” Батболд ч багтдаг. Тэрээр “GamerLegion” багтай тоглолтын өмнө “Привет, Огузок” гэж мэндчилж байсан нь анхаарал татсан үйл явдал болсон юм.
Цувралын гол дүр болох Максим Лавров, өөрөөр хэлбэл “Огузок” нь хүнд хэцүү нөхцөлөөс инээд хөөрөөр гарч чаддаг, хөгжилтэй, ухаалаг залуугаар дүрслэгддэг бөгөөд The Mongolz-ийн залуус ч энэ дүрд өөрсдийгөө ойртуулж хардаг бололтой.
