Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, Белградад мөнгөн медаль хүртлээ

The MongolZ цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, Белградад мөнгөн медаль хүртлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Монголын цахим спортын бахархал болсон “The MongolZ” баг, ивээн тэтгэгч 1xBet-ийн дэмжлэгтэйгээр Сербийн Белград хотод зохион байгуулагдсан “Counter Strike 2”-ын олон улсын “Fissure Playground-2” тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медалийн эзэн боллоо.

Түүхэн амжилт

1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдсөнөөс “The MongolZ” баг хоёрдугаар байранд шалгарч, 230 мянган ам.долларын шагнал хүртсэн юм. Манай залуус тэмцээний замдаа дунд шөвөгт “GS2” багийг 2:1, хагас шигшээд “Liquid” багийг мөн 2:1-ээр буулган авч, финалын шатанд хүч үзжээ.

Финалын ширүүн тоглолт

Аваргын төлөөх тоглолтод Бразилын хүчирхэг “Furia” багийн эсрэг Best of 5 буюу таван “map”-ын тоглолтод оролцож, 3:2 харьцаагаар дийлдсэн байна.

  • Эхний Mirage map дээр нэмэлт цагт 13:16-аар хожигдсон ч,
  • Хоёр дахь Inferno дээр 13:11-ээр ялалт байгуулжээ.
  • Дараагийн Nuke дээр нэмэлт цагт 12:16-аар ялагдсан ч,
  • Overpass map-д 13:9-өөр ялсан.
  • Шийдвэрлэх Dust 2 дээр 5:13-аар дийлдсэнээр манай баг дэд байрт үлдэв.

Ирээдүйд хүлээгдэж буй амжилтууд

Энэ жил анх удаа зохион байгуулагдсан “Fissure Playground-2” тэмцээн “The MongolZ”-ийн хувьд олон улсын тайзан дээрх томоохон амжилт байлаа. Тэдний тоглолтын чансаа, багийн зохион байгуулалт, тоглогчдын ур чадвар нь Монголын цахим спорт дэлхийн төвшинд гарах боломжтойг батлан харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Усхал 22 сентября, 2025 - 17:36

The MongolZ үнэхээр бахархмаар тоглолт үзүүлжээ

Хариулах
Чагатай 22 сентября, 2025 - 17:53

Монголын e-sport-ын нэрийг дэлхийд гаргаж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх