Нүүр хуудас Үйл явдал ба зар“The MongolZ” IEM Chengdu 2025 тэмцээний анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

“The MongolZ” IEM Chengdu 2025 тэмцээний анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

IEM Chengdu 2025 тэмцээн албан ёсоор эхэллээ

Хятад улсын Чэнду хотод дэлхийн шилдэг Counter-Strike 2 багууд өрсөлдөж буй Intel Extreme Masters Chengdu 2025 тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.

Энэ удаагийн тэмцээнд Францын Team Vitality, ОХУ-ын Team Spirit, Монголын The MongolZ, Бразилын FURIA, Саудын Арабын Team Falcons, Украины Natus Vincere зэрэг дэлхийн топ багууд оролцоно. Тэмцээн нь хэсгийн шат болон хасагдах шат гэсэн хоёр үе шаттайгаар үргэлжилнэ.

Монголын The MongolZ багийг 1xBet тоглоом брэнд ивээн тэтгэж байгаа бөгөөд тус компани багийн олон улсын тэмцээн дэх оролцоог дэмжин ажиллаж байна.

“The MongolZ” өнөөдөр “HEROIC”-той тулна

Манай баг өнөөдөр 15:00 цагт Норвегийн HEROIC багийн эсрэг “Bo3” буюу гурван “map”-аар ялагчийг тодруулах дүрмээр хүч үзнэ. Энэ тоглолт нь 2025 оны улирлын хамгийн анхаарал татсан тулаануудын нэг болох төлөвтэй байна.

Хэрэв “The MongolZ” баг ялалт байгуулбал, маргааш 17:30 цагт Украины Natus Vincere болон Данийн Astralis багуудын аль хожсонтой нь шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно.

“IEM Chengdu 2025” тэмцээний ялагч баг 285 мянган ам.доллар, хоёрдугаар байр 150 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Сунигул 3 ноября, 2025 - 16:23

The MongolZ-д амжилт хүсье

Хариулах
Харандай 3 ноября, 2025 - 16:34

Өнөөдрийн тоглолтыг шууд үзнэ ээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх