Анджей Сапковскийн ертөнц дахин амиллаа
“The Witcher” буюу “Шидтэний ангууч” цувралын дөрөвдүгээр бүлэг албан ёсоор Netflix платформ дээр нээлтээ хийлээ. Анджей Сапковскийн алдарт уран зөгнөлт романы сэдэвт тулгуурласан уг бүтээл шинэ найруулагч, шинэ дүрүүдтэйгээр буцаж ирсэн нь шүтэн бишрэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм.
Гол дүрийн шинэчлэл ба үйл явдлын өрнөл
Шинэ бүлэгт өмнөх улирлын үйл явдлуудын дараах түүхийг өгүүлэх бөгөөд Геральт оф Ривиа дахин аюултай адал явдал, улс төрийн зөрчил, хар шидийн хүчний эсрэг тэмцэнэ. Үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж буй өөрчлөлт бол гол дүрийн жүжигчин Хенри Кавилл-ийн оронд Лиам Хемсворт тоглож байгаа явдал юм.
Netflix-ийн продюсеруудын хэлснээр шинэ жүжигчин Геральтын дүрийг “шинэ өнгө, илүү хүний сэтгэл хөдлөлөөр” амилуулахыг зорьсон аж. Түүнчлэн дөрөвдүгээр бүлэг өмнөхөөс илүү гүн ухааны агуулгатай, илүү харанхуй уур амьсгалтай байхыг онцолжээ.
Үйл явдал ба дүрүүдийн өргөжилт
Энэхүү бүлэгт Цири хүчнийхээ жинхэнэ мөн чанарыг ойлгож эхэлж, Еннефер ба Геральт хоёрын харилцаа илүү нарийн төвөгтэй хэлбэрт шилжинэ. Шинэ бүлэг нийт 8 ангитай бөгөөд бүгдийг нь Netflix платформ дээр нэгэн зэрэг үзэх боломжтой.
Шүүмжлэгчдийн урьдчилсан үнэлгээгээр “The Witcher” IV бүлэг өрнөл сайтай, дүрүүдийн сэтгэл зүй илүү гүнзгийрсэн хэмээн магтаал хүлээж байгаа ч, зарим фенүүд Хенри Кавиллын оролцоог үгүйлж буйгаа илэрхийлжээ.
1 comment
Удаан хүлээсэн шинэ бүлэг гарлаа, үзэх цаг боллоо