Нүүр хуудас Кино«Тих хотын жолооч» кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртлээ

«Тих хотын жолооч» кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох “Тих хотын жолооч” уран сайхны кино Бишкекийн олон улсын кино наадамд оролцож, хоёр ч төрлөөр шагнал хүртлээ. Тус бүтээл “Шилдэг найруулагч” болон “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн нь Монголын кино урлагийн хувьд чухал амжилт байлаа.

Энэ кино өмнө нь ч олон улсын тавцанд үнэлэгдэж байсан. 2024 оны арваннэгдүгээр сард дэлхийн “А” зэрэглэлийн кино наадам болох “Tallinn Black Night Film Festival”-аас Гран при шагнал болон “Шилдэг кино”-ны нэр хүндтэй шагналыг хүртсэн. Үүнээс гадна “Asian Movie Pulse” цахим сайт 2024 оны шилдэг 30 Азийн киноны жагсаалтыг гаргахдаа “Silent City Driver”-ийг 22 дугаарт жагсаасан.

Мөн 2024 оны гуравдугаар сард Японы Осака хотод зохиогдсон 20 дахь удаагийн Азийн кино наадмын үеэр тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин А.Түвшинбаяр “Азийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.