“A24” студи шинэ уран бүтээл болох “Marty Supreme”-ийн анхны тизер трейлерээ олон нийтэд толилууллаа. Спортын сэдэвтэй, сэтгэл хөдөлгөм уг бүтээлд Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу, Одесса А’Зион, Кевин О’Лири зэрэг алдартай жүжигчид тоглож байгаа нь онцлох зүйл. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд дуучин Tyler, the Creator (Тайлер Оконма) багтсан нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлжээ.
Өгөөгүй амлалтаа биелүүлэх тэмүүлэл
Тимоти Шаламе Марти Маусер гэх мөрөөдөлдөө үнэнч, зорилгодоо тууштай залуугийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний зорилго нь ширээний теннисийг олон улсын хэмжээний нэр хүндтэй спорт болгох явдал. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэр олон сорилт, адал явдалтай нүүр тулна.
Бодит түүхээс сэдэвлэсэн ч уран сайхны хэлбэртэй
Киноны найруулагч Жош Сафдигийн хэлснээр, энэхүү бүтээл нь алдарт ширээний теннисчин Марти Рейсманы амьдралаас сэдэвлэсэн боловч шууд намтарчилсан кино биш, уран сайхны бүтээл гэдгээрээ ялгарч байна.
Нээлтийн тов
“Marty Supreme” кино нь 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд зөвхөн кино театруудад нээлтээ хийхээр товлогджээ.