Нүүр хуудас КиноТом Круз амь өрссөн үзүүлбэрээрээ Гиннесийн дээд амжилтыг эзэмшлээ

Том Круз амь өрссөн үзүүлбэрээрээ Гиннесийн дээд амжилтыг эзэмшлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Холливудын алдарт жүжигчин Том Круз “Mission: Impossible – The Final Reckoning” киноны зураг авалтын үеэр үзүүлсэн сэтгэл зүрх шимшрүүлэм эрсдэлтэй үзүүлбэрээрээ Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр «Шатаж буй шүхрээр хамгийн олон удаа үсэрсэн хүн» хэмээх цоо шинэ амжилтыг эзэмших болсон байна. Уг үзүүлбэрийн хүрээнд тэр нийт 16 удаа шатаж буй шүхрээр агаарт үсэрсэн аж.

Гиннесийн дээд амжилтын ерөнхий редактор Грэйг Глендэй түүний талаар:

“Том Круз бол зүгээр нэг киноны баатар биш. Тэр бол жинхэнэ адал явдлын баатар. Түүний амжилт нь хиймэл эффект бус бодит нөхцөлд тулгуурласан зориг, манлайллын үр дүн. Гиннесийн нэр хүндтэй амжилтаар түүний айдасгүй, тууштай зан чанарыг үнэлж байгаа нь гайхамшигтай хэрэг”
хэмээн онцлон хэлжээ.

“Mission: Impossible – The Final Reckoning” нь алдарт цувралын найм дахь анги бөгөөд 1996 оноос эхтэй энэ кинонд бүх ангиудад Том Круз гол дүрийг бүтээсэн нь үзэгчдэд танил болсон билээ.

Шатаж буй шүхрээр үсрэх үзүүлбэрийн өмнө Том Круз сэтгэгдлээ хуваалцахдаа:

“Би шүхрээ дэлгэнэ. Гэхдээ яг шатах агшинд шүхэр орооцолдвол би дунд нь гацаж шатна гэсэн үг. Энэ бол маш эрсдэлтэй үзүүлбэр”
хэмээн хэлсэн нь түүний энэхүү түүхэн амжилтын цаадах айдасгүй эр зоригийг харуулж байлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.