Нүүр хуудас Кино“Торгоны маань хээ” кино Amazon Prime Video дээр гарч эхэллээ

“Торгоны маань хээ” кино Amazon Prime Video дээр гарч эхэллээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2022 онд “Хүлэгү пикчерс”, “Номадиа пикчерс”, “Тулгатан пикчерс” хамтран бүтээсэн уран сайхны кино “Торгоны маань хээ” Их Британийн Amazon Prime Video платформд байршиж, үзэгчдэд хүрэх боломжтой боллоо.

С.Баттулгын найруулсан уг кино нь монгол хүний уужуу ухаан, өв соёлын үнэ цэнэ, байгаль эхийн дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг онцлон харуулснаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гол дүрүүдэд Б.Замилан, Б.Баттогтох, Э.Лхагва-Очир нар тогложээ.

Одоо тус бүтээлийг дэлхий даяарх үзэгчид Amazon Prime Video-оор дамжуулан албан ёсоор үзэх боломжтой болсон нь монгол кино олон улсад гарах томоохон алхам болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх