Нүүр хуудас УрлагTWICE хамтлагийн Chaeyoung соло уран бүтээлээрээ дебютээ хийхээр боллоо

TWICE хамтлагийн Chaeyoung соло уран бүтээлээрээ дебютээ хийхээр боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2025 оны наймдугаар сарын 8-ны шөнө яг 00:00 цагт JYP Entertainment TWICE хамтлагийн гишүүн Chaeyoung-ийг бие даасан уран бүтээлчээр дебют хийхээр бэлтгэж байгааг зарлалаа. Энэ мэдээг TWICE-ийн албан ёсны SNS хуудсаар дамжуулан богино хэмжээний танилцуулга бичлэгээр олон нийтэд хүргэв.

Chaeyoung нь Nayeon, Jihyo, Tzuyu нарын дараагаар соло уран бүтээлээ танилцуулж буй тус хамтлагийн дөрөв дэх гишүүн болж байгаа бөгөөд өөрийн өвөрмөц, тод зан чанараараа тайзнаа гялалзах болно.

Хамт гарсан тайзны арын бичлэгт Chaeyoung шинэ дууныхаа бичлэгийг хийж буй, Японы поп хамтлаг Gliiico-той уулзаж байгаа, мөн төгөлдөр хуур тоглож буй үзэгдлүүд багтсан нь түүнийг жинхэнэ “соло уран бүтээлч”-ийн замналаа эхлүүлж байгааг илтгэж байна. Түүнчлэн “шүдний гоёл” шиг өвөрмөц гадаад төрх, урлагийн бүтээл шиг стиль, зурах хүсэл тэмүүллээ хөгжмийн уран бүтээлтэйгээ хослуулж чаддаг нь шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

Chaeyoung нь өмнө нь Netflix-ийн “K-Pop Demon Hunters” нэртэй хүүхэлдэйн киноны OST-д хамтлагийнхнаасаа Жонгён, Жихё нартай хамтран оролцож, хилийн чанадаас ч өндөр үнэлгээ авч байсан билээ. Тиймээс түүний бие даасан цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл албан ёсны олон нийтийн платформуудаар үе шаттайгаар танилцуулагдах юм.

Chaeyoung-ийн анхны цомог 2025 оны 9-р сарын 12-нд 13:00 (KST) цагаас гарна. Дебютын клип болон цомог нь яг энэ цагт зэрэгцэн олон нийтэд хүрнэ. Энэхүү цомгийг «CHAEYOUNG THE 1st ALBUM» нэртэйгээр танилцуулсан бөгөөд шүтэн бишрэгчдийн хувьд энэ нь урт хугацааны хүлээлтийн үр дүн болж байна.

Нөгөөтэйгүүр, TWICE хамтлаг нь сүүлийн саруудад дэлхий даяар амжилтаа бататгаж, “THIS IS FOR” нэртэй дөрөв дэх бүрэн хэмжээний цомгоо долдугаар сард гаргасан бөгөөд ижил нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, 360 градусын концертын шинэлэг шийдлээр үзэгчдийг гайхшруулсан. Мөн наймдугаар сард Чикаго хотноо болсон “Lollapalooza” хөгжмийн наадамд оролцож, гол тайзнаа тоглосон нь тэдний нэр хүндийг улам бэхжүүлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх