Сонгодог урлагийн үнэт бүтээл дахин тайзнаа амиллаа
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын уран бүтээлчид Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг 2025 оны сүүлийн удаа өнгөрсөн баасан, бямба, ням гарагуудад амжилттай толилууллаа.
Аравдугаар сарын 26-ны тоглолтын ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, Одетта болон Одиллиягийн давхар дүрд МУСТА М.Нандинцэцэг, Зигфридийн дүрд Х.Гантулга бүжиглэж, үзэгчдэд уран сайхны өндөр түвшний гүйцэтгэлээр сэтгэгдэл төрүүлсэн юм.
Уран бүтээлчид болон хөгжмийн гоцлолууд
Балетын бусад дүрд:
- Ротбард – Б.Дөлгөөн (МУСТА)
- Шут – Ц.Энх-Амар
- Па Де Труа – Х.Галтулга (МУСТА), Б.Манахатан, Д.Хишиг
- Том хунгууд – Б.Халиунаа (МУСТА), Б.Марал (МУСТА), Д.Хишиг
- Жижиг хунгууд – Э.Уянга, Г.Нямцэрэн (МУСТА), Б.Манахатан, Б.Ундралсайхан
- Хатан хаан – М.Оюундарь (МУСТА)
- Вольфганг – М.Од (МУСТА)
Хөгжмийн гоцлолыг дараах уран бүтээлчид амилуулсан байна:
- Хийл – М.Ариунгэрэл (МУСТА)
- Виолончель – Б.Ариунтунгалаг (МУСТА)
- Арфа – И.Туул (МУСТА)
- Гобой – М.Долгорсүрэн (МУСТА)
- Труба – Б.Төртогтох
Жүжгийн олуулаа хэсэгт УДБЭТ-ын балетын жүжигчид оролцож, симфони найрал хөгжим утга төгөлдөр хөгжимдөн, “Хунт нуур”-ын ид шидийг дахин амилууллаа.
Энэхүү тоглолт нь 2025 оны УДБЭТ-ын сонгодог уран бүтээлийн мөчийг өндөрлүүлж, театрын үзэгчдэд дахин нэгэн дурсамжтай үдэшийг бэлэглэсэн юм.