Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр «Үдшийн музей» үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.
Энэ жил Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, 2023 оны «Мөнгөн мод» наадмын шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналын эзэн, ятгач Г.Солонго “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолтоор үзэгчдийг угтах гэж байна. Тоглолт нь монгол ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулан гайхамшигтай амттай аялгуу гаргах болно. Тоглолт 7 дугаар сарын 2-нд 19:00 цагт Чойжин ламын сүм музейд болно.
Тоглолтонд оролцох уран бүтээлчид:
- Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал удирдаач Э.Мөнхбаяр
- ҮУИТ-ын Ц.Сэвжидын нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид
- «Эрхэмсэг» бүжгийн хамтлаг
- Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат (МУГЗ)
- «Дэлхий» хамтлаг
- «Emotion» хамтлаг
- Уртын дуучин Б.Алтанжаргал
- Уртын дуучин Д.Үүрийнтуяа
- Дуучин Мачо
- Төгөлдөр хуурч Г.Сэлэнгэ
- «Ханбогд» амьд хөгжмийн хамтлаг
- Тоглолтын найруулагч ҮУИТ-ын Ц.Сэвжидын нэрэмжит бүжгийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү
Тоглолтонд оролцох агуулга:
- Чойжин ламын сүм музей: Дурсгалт уран барилга, Өндөр Гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийц тэргүүтэй бүтээлүүдийг үзэж, урлахуй, шүтэхүй, гэгээрэхүйн гайхамшгийг мэдрэх боломжтой.
- Уламжлал: Монгол ятгын аялгуу, үндэсний хөгжмийн их найралтай хүчирхэг хөг аялгуу таны зүрхийг догдлуулна.
- Урлагийн нэгдэл: Монгол ардын болон дэлхийн хөгжмийн хэмнэл бүжгийн хөдөлгөөнөөр дамжин, тансаг мэдрэмжийг өгнө.
- Орчин үе: Орчин үеийн электро, амьд хөгжимтэй хослуулсан Монгол ятгын гайхамшигт аялгуу, зуны нам гүм тэнгэр дор таны сэтгэлийг сэргээж, тайвшруулах болно.
Энэхүү тоглолт нь Монголын үндэсний урлагийн авьяаслаг уран бүтээлчдийн хамтран ажиллах гайхамшигтай боломжийг олгоно. Тоглолт нь хөгжим, бүжиг, дуучид, амьд хөгжмийн хамтлагуудын нэгдэлтэйгээр орчин үеийн болон уламжлалт урлагийг хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг сэргээж, тайвшруулах чадвартай хийгдэнэ.