Нүүр хуудас Театр“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг шинэ найруулгаар дахин тайзнаа

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг шинэ найруулгаар дахин тайзнаа

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан түүний алдарт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг шинэ найруулгаар дахин тайзнаа амилуулах гэж байна.

Энэхүү жүжгийг арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн үзэгчдэд хүргэх бөгөөд өмнөх хувилбаруудаас ялгаатай нь шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүн болон шинэчилсэн найруулга, сценографийн шийдэлтэйгээр толилуулагдах аж.

Монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр ба үгүйлэл

“Үгүйлэгдсэн хайр” нь монгол хүний дотоод сэтгэлийн гүнээс ундран гарсан хайр, үгүйлэл, уучлалын мөн чанарыг илэрхийлсэн бүтээл юм. Үг бүр, дүр бүр нь хүн хүнээ хайрлах, уучлах, энэрэх сэтгэл хомсдож буй өнөөгийн нийгэмд ухаарал өгөх зорилготой гэдгээрээ онцлог.

Түүхэн бүтээл дахин амилж байна

Энэхүү жүжгийг анх 1988 онд найруулагч Э.Санчигдан анх тайзнаа тавьсан бөгөөд тухайн үедээ үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн бүтээл болж байв. Харин 2015 онд Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж дахин найруулан амжилттай шинэчилсэн хувилбарыг толилуулсан юм.

Энэ удаад жүжгийн гурав дахь найруулгыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэрээр орчин үеийн тайзны уран бүтээлийн хэл, дүрслэл, дуу, гэрэлтүүлгийн шийдлийг шинэ түвшинд хүргэхээр зорьж байна.

Үзэгчдэд ухаарал, сэтгэлийн илч өгөх бүтээл

“Үгүйлэгдсэн хайр” нь зөвхөн уянгын драм биш, харин амьдрал, хайр, уучлал, хүний мөн чанарын тухай философийн гүнзгий ухаарал өгдөг бүтээл гэж театр судлаачид үнэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү жүжиг улам үнэ цэнтэй болж, шинэ үеийн үзэгчдэд ч мөн адил хүчтэй сэтгэгдэл төрүүлсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Фарис 3 ноября, 2025 - 16:33

Монголын театрын уран бүтээлчдэд амжилт хүсье

Хариулах

Сэтгэгдэл үлдээх