Нүүр хуудас Театр“Үгүйлэгдсэн хайр” жүжиг энэ сарын 12-нд тайзнаа амилна

“Үгүйлэгдсэн хайр” жүжиг энэ сарын 12-нд тайзнаа амилна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Улсын драмын эрдмийн театр шинэ үзвэрийн жилийг онцгой бүтээлээр нээнэ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид нэрт зохиолч, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг энэ сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэлээ хангаж байна.

Энэхүү жүжиг нь Бавуугийн Лхагвасүрэн сангийн санаачилгаар, зохиолчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээж буй томоохон уран сайхны үйл явдал юм. Мөн Улсын драмын эрдмийн театрын 95 дахь үзвэрийн жилийн нээлтийн гол бүтээлээр сонгогджээ.

Жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатар найруулж, 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс үзэгчдэд хүргэнэ.

Бүтээлийн баг

  • Зохиолч: Бавуугийн Лхагвасүрэн
  • Ерөнхий найруулагч: Намнангийн Наранбаатар
  • Ерөнхий зураач: Түдэвдоржийн Ганхуяг
  • Хөгжмийн зохиолч: Батмөнхийн Чинбат
  • Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Ганбаатарын Ган-Очир

Дүр бүтээж буй уран бүтээлчид

  • Отгоолой – Б.Мөнх-Учрал
  • Цэцэгээ – Т.Анхзул
  • Базар – Д.Мөнх-Од /СТА/
  • Төгсөө – Б.Золзаяа /СТА/
  • Жамсран – И.Дашнамжил
  • Жамсрангийн эхнэр – П.Мягмарсүрэн /СТА/
  • Базарын охин – А.Энхжин
  • Лоолой Самдан – Ц.Жаргалсайхан /СТА/
  • Ээж – Ц.Баясгалан /МУГЖ/
  • Оюун – А.Номин-Эрдэнэ
  • Болдоо – Г.Ганбат /СТА/
  • Зандараа – Б.Баттогтох /СТА/
  • Зурагчин – Ц.Рагчаа

Уран сайхны онцлог

“Үгүйлэгдсэн хайр” нь Бавуугийн Лхагвасүрэнгийн бүтээлүүдэд шингэсэн хүний сэтгэлийн гүн мэдрэмж, яруу найргийн уянга, уран сэтгэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин амилуулсан өвөрмөц жүжиг юм.

Жүжгийн тасалбарыг ticket.mn сайтаар худалдаалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх