Энэ зуны хамгийн том, хамгийн сүүлийн задгай талбайн шоу тоглолт болох “Ulaanbaatar Music Festival 2025” есдүгээр сарын 20-нд “SocialPay” паркт болохоор товлогдлоо.
Тоглолтын үеэр Монголын рок, поп, хип хоп болон амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглаж, сонсогчдод өөрсдийн суперхит дуунуудаа толилуулах юм.
Фестивалийг жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр болон Г.Анхбаяр нар удирдан явуулах бөгөөд оролцох уран бүтээлчдийн жагсаалт тун сонирхол татаж байна.
Тайзнаа гарах уран бүтээлчид:
- Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг
- “A Sound”
- “The Lemons”
- “X Vit”
- “Татар”
- “Lumino”
- Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа
- С.Наран
- Б.Баярцэцэг
- жазз дуучин Н.Наранбаатар
- Ука
- Чойжоо
- репперүүд ThunderZ, Davaidasha
Энэ бол нэгэн оройдоо Монголын хөгжмийн урсгал бүрийн төлөөллийг нэг дор цуглуулсан, үзэгчдийн хувьд зүгээр нэг тоглолт бус, харин зуныг төгсгөлөө хийх томоохон хөгжмийн наадам болох юм.