Нүүр хуудас Кино“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) энэ жил аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Наадмын Монгол киноны уралдаант хэсэг болох “Хангарди” шагнал гардуулах ёслол өнөөдөр /2025.10.08/ болж, шилдэг уран бүтээлчид, кино багууд тодорлоо.

“Хангарди” шагналын эзэд тодорлоо

Уран сайхны кино төрөлд:

  • Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Т.Нямдорж (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг зураач – Н.Болор-Эрдэнэ (“Татар” МУСК)
  • Шилдэг зураглаач – Г.Гүенбаатар (“Татар” МУСК)
  • Шилдэг зохиолч – Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг продюсер – М.Наранбаатар, А.Өнөржаргал (“В1 давхар” МУСК)
  • Шилдэг найруулагч – Ж.Сэнгэдорж (“Чимээгүй хотын жолооч” МУСК)
  • Шилдэг уран сайхны кино – “Гурав дахь цохилт” МУСК (“OI” продакшн)

Баримтат кино төрөлд:

  • Шилдэг баримтат кино – “Шувуулахуй” (найруулагч Б.Энхбаяр)

Ингэснээр “Гурав дахь цохилт” кино хамгийн олон төрөлд шагнал хүртэж, энэ жилийн наадмын гол ялагч болж тодорлоо.

Монгол кино урлагийн шинэ үе

17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” кино наадам нь Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дэмжих, дэлхийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилготой.

Энэ жилийн наадамд Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж байгаа нь түүний цар хүрээ, нөлөөг улам өргөжүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх