Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын үдэш 2025” нэртэй Үндэсний их баяр наадмын баярын шоу тоглолт долоодугаар сарын 11-ний орой Д.Сүхбаатарын талбайд болно.
Нийслэлийн иргэд болон жуулчдад зориулсан энэхүү тоглолт 21:00-00:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд тайз, дэлгэцийн дүрслэл, гэрэлтүүлэг, чимэглэл, хөгжим, найруулга зэрэг бүх элементүүдийг шинэлэг шийдлээр мэргэжлийн өндөр түвшинд хүргэхээр төлөвлөжээ. Тоглолтод 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Шоу хөтөлбөрийн бүтэц хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба:
Эхний хэсэгт үндэсний хөгжмийн уламжлалт өнгө аясыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв маягийн бүтээлүүдийг үзэгчдэд толилуулна.
Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн шилдэг хит дуунуудыг тайзнаа амилуулж, хөгжмийн баяр хөөрөөр үзэгчдийг байлдан дагуулна.
“Улаанбаатарын үдэш 2025” тоглолт нь зөвхөн наадмын нэгэн хэсэг бус, нийслэлийн соёл урлагийн өнгө төрх, уур амьсгалыг илтгэх чухал арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.
2 комментария
70 гаруй уран бүтээлчид, орчин үеийн дуугаралттай этник хөгжим, дараа нь рок-поп хитүүд — энэ үдшийн төгс хослол шиг сонсогдож байна!
Шоу нь гэрэлтүүлэг, дүрс бичлэг, мэргэжлийн найруулгатай байх нь сайн хэрэг — нутгийн иргэд, жуулчид үүнд талархах нь гарцаагүй