Дэлхийн кино урлагийн хамгийн их яригдсан хайр дурлалын романсуудаас нэг нь төгсгөлдөө хүрлээ. Моника Беллуччи, Тим Бертон нарын харилцаа үлгэр шиг эхэлсэн ч салалтын мэдээгээ албан ёсоор баталгаажуулжээ. Францын Elle France агентлагийн мэдээлснээр, тэд «бие биенээ маш их хүндэтгэн, энхрийлж» харилцаагаа өндөрлүүлсэн байна.
Түүх хэрхэн эхэлсэн бэ?
Беллуччи, Бертон нар олон жилийн өмнө анх танилцсан ч тэдний харилцаа жинхэнэ утгаараа 2022 оны намар Францын Лион хотод болсон Люмьерийн кино наадам дээр шинэ шатанд гарчээ. Тэр үеэс хойш сэтгүүлчид тэднийг эмзэг, уян зөөлөн холбоотой хэмээн тодорхойлж байсан бөгөөд удалгүй тэд харилцаагаа олон нийтэд ил болгосон.
2023 оны зургадугаар сард Моника Беллуччи Elle France-д өгсөн ярилцлагадаа Тим Бертоныг анх удаа өөрийн сонгосон хүн хэмээн илэн далангүй дурдаж:
«Би маш их боддог хүнтэй уулзсан. Энэ бол амьдралыг утга учираар дүүргэдэг уулзалтуудын нэг» гэж хэлж байв.
Улаан хивсний дэгжин хос
Тэд олон нийтийн өмнө хосын хувиар анх 2023 оны аравдугаар сард Ромын кино наадам дээр гарч иржээ. Дараа нь Венецийн кино форум болон бусад олон арга хэмжээнд хамтдаа оролцож, улаан хивсний ёслол дээрх төрхөө харуулсан. Тэдний хослолыг “Европын дэгжин байдал ба готик уран зөгнөлийн нийлэмж” гэж хэвлэлүүд онцлон бичсэн байдаг.
Хайрын үлгэрийн төгсгөл
Хоёр жилийн туршийн үерхлийн дараа Беллуччи, Бертон нар хамтарсан мэдэгдэлдээ:
«Бид бие биенээ маш их хүндэтгэж, хайраар салахаар шийдлээ» хэмээн мэдэгджээ.
Салалтын дараа ч тэд кино урлагийн хамгийн тод дүрүүдийн нэг хэвээр үлдэж, шинэ уран бүтээлүүд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Моника Беллуччи киноны шинэ дүрүүдэд бэлтгэж байгаа бол Тим Бертон амжилттай цувралынхаа дараагийн төслүүдэд төвлөрч буй ажээ.