Нүүр хуудас Уран сайханУсайн Болт: “Би шатаар өгсөхдөө хүртэл амьсгаадаж эхэлсэн”

Усайн Болт: “Би шатаар өгсөхдөө хүртэл амьсгаадаж эхэлсэн”

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Спортоос хойшхи өөрчлөлт

Олимпын найман удаагийн аварга, дэлхийн хамгийн хурдан хүн хэмээн нэрлэгддэг байсан Усайн Болт спортын замналаа дуусгаснаас хойш энгийн амьдралд дасан зохицож буйгаа ярьжээ. Тэрээр одоо 39 настай бөгөөд 100, 200 болон 4х100 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтуудыг эзэмшсээр байгаа ч өдөр тутмын амьдралд өөрчлөлт гарсныг онцолсон юм. Токиод болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр тэрээр:
“Би гүйхээ больсноос хойш фитнест хичээллэж байгаа. Гэхдээ шатаар өгсөхдөө аахилдаг болчихсон. Тиймээс буцаад бага багаар гүйж эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Ядаж зөв амьсгалдаг болтлоо хэдэн тойрог гүйх хэрэгтэй” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Өдөр тутмын амьдрал

Болт 2017 онд зодог тайлснаас хойш ихэнх цагаа гэр бүл, хүүхдүүддээ зориулдаг. Тэрээр өглөө хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөөд, дараа нь хийх зүйлээ шийддэг бөгөөд хэрэв төлөвлөгөө байхгүй бол амарч, заримдаа дасгал хийдэг гэнэ. “Хүүхдүүдээ авахаас өмнө хэдэн цуврал үздэг, ихэнхдээ зүгээр суудаг” гэж тэр ярьсан байна. Мөн:
“Намайг залхааж эхлэх хүртэл би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Дараа нь кино үзэх юм уу, лего тоглодог. Тийм ээ, би лего тоглодог” гэж инээд хөөртэйгээр нэмжээ.

Шинэ үеийн тамирчдад өгсөн үнэлгээ

Сэтгүүлчид түүнээс өнөө үеийн тамирчид яагаад түүний дээд амжилтыг эвдэж чадахгүй байгаа талаар асуухад Болт:
“Яагаад гэдгийг мэдмээр байна уу? Учир нь бид илүү чадвартай байсан юм. Энэ бол эрчүүдийн тухайд. Эмэгтэйчүүд бол өөр, тэд улам хурдтай болж байгаа. Энэ нь өнөөдрийн эрэгтэй тамирчдын хувьд чадвар дутмаг байгаагийн илрэл” гэж хариулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Торельчи 17 сентября, 2025 - 17:09

Домогт тамирчин хөгширч байна даа, цаг хугацаа хурдан

Хариулах
Хутулаха 17 сентября, 2025 - 17:24

Амьдралын хэв маяг ч нөлөөлдөг байх

Хариулах

Сэтгэгдэл үлдээх