Шоу зургаан жилийн дараа эргэн ирлээ
Зургаан жилийн завсарлагааны дараа “Victoria’s Secret 2025” шоу Нью-Йорк хотод болж, загварын ертөнцийн хамгийн хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг дахин сэргэжээ. Энэ жил тус шоу түүхэндээ анх удаа жирэмсэн моделиор нээлтээ хийсэн нь брэндийн шинэ үзэл баримтлалыг тод илэрхийлэв.
Илүү хүртээмжтэй, олон талт үзэл
2024 онд “Victoria’s Secret” шоу шинэ чиг хандлагаар эргэн ирж, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх сэдлийг илүү тод харуулах болсон. Тухайн үед “plus size” болон трансжендер моделиуд анх удаа тайзнаа алхаж, уламжлалт гоо үзэсгэлэнгийн ойлголтыг эвдсэн бол энэ жил жирэмсэн модель шоуг нээж, энэхүү үзэл санааг улам өргөжүүлжээ.
Домогт сахиусан тэнгэрүүд эргэн ирэв
Энэ удаагийн шоуны тайзнаа “Victoria’s Secret”-ийн домогт сахиусан тэнгэрүүд болох Адриана Лима, Алессандра Амбросио, Даутзен Кроес, Кэндис Свэйнпол, Бехати Принслу, Жасмин Тукес, Лили Олдриж, Жижи болон Белла Хадид нар дахин алхсан нь үзэгчдийг баярлуулсан.
Хөгжмийн одод шоуг чимлээ
Тус шоуг дэлхийн алдарт уран бүтээлчид Missy Elliott, Karol G болон K-pop хамтлаг TWICE-ийн амьд хөгжмийн үзүүлбэрүүд чимж, арга хэмжээнд уур амьсгалыг нэмсэн юм.