Нүүр хуудас Фешн ба стиль“Victoria’s Secret” загварын шоу 2025 онд дахин зохион байгуулагдана

“Victoria’s Secret” загварын шоу 2025 онд дахин зохион байгуулагдана

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Алдарт “Victoria’s Secret” брэнд таван жилийн завсарлага авсны дараа 2023 онд загварын шоугаа сэргээсэн бол 2025 онд дахин зохион байгуулахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэ тухай мэдээллийг тус брэндийн Instagram хуудсаар дамжуулан зарласан байна.

Дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй шоунуудын нэг гэгддэг тус арга хэмжээ 2019 оноос хойш завсарлаад байсан ч 2023 онд Нью-Йорк хотод эргэн ирж, Тайра Бэнкс, Адриана Лима, Жижи Хадид, Палома Элсессер, Иман Хаммам, Кэндис Свэйнпол зэрэг алдарт загвар өмсөгчдийн оролцоотой, мөн Blackpink-ийн Лиса, Тайла, Шер нарын тоглолттойгоор шуугиантайгаар зохиогдсон билээ.

Харин энэ жилийн шоуны огноо, байршил, оролцох моделиуд болон урлагийн үзүүлбэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан зарлагдаагүй байна. Гэсэн ч “Victoria’s Secret” удахгүй өөрийн албан ёсны вэбсайт болон аппликейшнээр дамжуулан мэдээллийг нийтлэхээ мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх