Нүүр хуудас Фешн ба стиль“Victoria’s Secret” загварын шоу энэ сарын 15-нд Нью-Йорк хотод болно

“Victoria’s Secret” загварын шоу энэ сарын 15-нд Нью-Йорк хотод болно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын шоуны нэг болох “Victoria’s Secret Fashion Show” энэ жил аравдугаар сарын 15-нд Нью-Йорк хотод зохион байгуулагдана.

Тав жилийн завсарлага ба эргэн ирэлт

1995 оноос 2018 он хүртэл 23 жил дараалан зохион байгуулагдаж байсан “Victoria’s Secret”-ийн шоу таван жилийн завсарлагын дараа 2024 онд эргэн ирсэн. Энэхүү загварын шоу дахин дэлхийн загварын ертөнцийн хамгийн их хүлээлттэй үйл явдлын нэг болж байна.

Сахиусан тэнгэрүүд ба одууд

“Victoria’s Secret” шоуны онцлог нь сахиусан тэнгэрүүдээрээ алдартай. Энэ жилийн сурталчилгаанд Адриана Лима, Анок Яай, Алекс Консани, Лили Алриж зэрэг алдарт загвар өмсөгчид оролцжээ. Түүнчлэн Америкийн үндэсний эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тамирчин Анжел Рийс сахиусан тэнгэрийн дүрээр анх удаа тайзнаа гарах юм.

Шоуны тайзнаа гарах уран бүтээлчид

Шоуны хоёр хоногийн өмнө тоглолтын уран бүтээлчдийн нэрсийг албан ёсоор зарласан бөгөөд энэ жил дараах одод тайзнаа гарахаар төлөвлөжээ:

  • Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг “Twice”,
  • Поп од Мэдисон Бийр,
  • Латин Америкийн дуучин Кэрол Жи,
  • Реппер Мисси Эллиот.

Шууд дамжуулалт

Шоу аравдугаар сарын 15-ны Лхагва гарагийн 19:00 цагаас эхэлнэ. Үзэгчид “Amazon Live”, “TikTok”, “YouTube” платформуудаар шууд дамжуулалтыг үзэх боломжтой. Мөн уламжлал ёсоор Нью-Йорк хотын “Плаза” зочид буудал болон “Таймс Скүэр”-ийн дэлгэцүүдээр тус шоу шууд цацагдана.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх