Нүүр хуудас Уран сайханWarner Bros. Discovery компанийг худалдаанд тавилаа

Warner Bros. Discovery компанийг худалдаанд тавилаа

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Хэвлэл мэдээллийн аварга корпораци шинэ эзэн хайж эхэллээ

Дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг болох “Warner Bros. Discovery” (WBD) удирдлагын түвшинд компанийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах шийдвэр гаргаж, албан ёсоор зах зээлд гаргасан талаар “NBC News” мэдээллээ.

“HBO”, “CNN” зэрэг алдартай телевизийн сувгууд, “Max” стриминг үйлчилгээ, “Warner Bros.” кино студи болон “DC Comics”, “Харри Поттер” зэрэг дэлхийд танигдсан франчайзуудыг эзэмшдэг тус корпораци хэвлэл мэдээлэл, кино урлагийн салбарт өргөн нөлөөтэй компани юм.

Түүнчлэн WBD нь Олимпын наадам, Францын нээлттэй тэмцээн, Английн Премьер лиг зэрэг олон улсын спортын томоохон уралдаан, тэмцээнийг дамжуулах эрхтэй билээ.

45 тэрбум долларын үнэлгээтэй аварга

Даваа гаргийн байдлаар “WBD”-ийн зах зээлийн үнэлгээ 45 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэхдээ компанид олон тэрбум ам.долларын өр төлбөр хуримтлагдаад байгаа бөгөөд энэ нь борлуулалтын гол шалтгаануудын нэг гэж шинжээчид дүгнэжээ.

Мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар өсч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан байна.

Болзошгүй худалдан авагчид

Одоогийн байдлаар “NBCUniversal”-ийг эзэмшдэг “Comcast” корпораци “WBD”-ийн хөрөнгийн зарим хэсгийг худалдан авах сонирхол илэрхийлсэн ч, хэлэлцээ хийхэд хатуу нөхцөл тавьсан тул тохиролцоонд хүрээгүй байна.

Мөн өрсөлдөгч “Paramount Global” компани “WBD”-ийг бүхэлд нь худалдан авах санал гаргахаар бэлтгэж байсан ч сүүлийн долоо хоногуудад хэлэлцээ түр зогссон аж.

Өмнө нь “Skydance Media” компани “Paramount”-ыг 8 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон тухай мэдээлэл гарч байжээ.

Медиа зах зээлийн томоохон өөрчлөлтийн дохио

Хэрэв “WBD”-ийн борлуулалт амжилттай болвол, энэ нь хэвлэл мэдээлэл, стриминг үйлчилгээний дэлхийн зах зээлд шинэ эрин үеийг эхлүүлэх томоохон үйл явдал болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү хэлцэл нь Netflix, Disney+ зэрэг өрсөлдөгч платформуудын стратегид ч нөлөөлж болзошгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Ботохой 22 октября, 2025 - 17:13

Том компаниудын өөрчлөлт үргэлжилсээр байна даа

Хариулах
Ходжа 22 октября, 2025 - 17:20

Хэн худалдаж авах бол гэж сонирхож байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх