Нүүр хуудас Кино“Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүлэв

“Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болдог үйл явдлыг өгүүлэх “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олж, бокс-оффисын жагсаалтыг тэргүүллээ.

“Franchise Entertainment Research” компанийн шинжээч Дэвид А. Гросс энэ талаар:

“Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм”
хэмээн онцолжээ. Тус бүтээлд жүжигчин Жулиа Гарнер болон Жош Бролин нар тоглосон байна.

Орлогын эхний таван байр

  1. Weapons – 42.5 сая ам.доллар
  2. Freakier Friday (Disney) – 29 сая ам.доллар
    • 2003 оны “Freaky Friday” киноны үргэлжлэл бөгөөд Линдсей Лохан, Жэйми Ли Кертис нар дахин дүрээ бүтээжээ.
    • Дэвид Гроссын хэлснээр, энэ нь инээдмийн киноны үргэлжлэлүүдийн дундаж үзүүлэлтээс хавьгүй өндөр бөгөөд эхний ангийн нээлтийн орлогоос давсан байна.
  3. The Fantastic Four: First Steps (Disney) – 15.5 сая ам.доллар
    • АНУ, Канадын зах зээлээс нийт 230.4 сая ам.доллар цуглуулаад байна.
  4. The Bad Guys 2 (Universal) – 10.4 сая ам.доллар
  5. Naked Gun (Paramount) – 8.4 сая ам.доллар

Эхний 10-т багтсан бусад бүтээлүүд

  • Superman – 7.8 сая ам.доллар
  • Jurassic World: Rebirth – 4.7 сая ам.доллар
  • F1: The Movie – 2.8 сая ам.доллар
  • Together – 2.6 сая ам.доллар
  • Sketch – 2.5 сая ам.доллар

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх