Өчигдөр шөнө 00:00 цагт K-pop уран бүтээлч WOODZ ирэх есдүгээр сарын эргэн ирэлтдээ зориулсан анхны тизер бичлэг-ээ олон нийтэд цацлаа. Богино бичлэгт “Would you be my love?” гэсэн бичигтэй самбар засаж буй дүрс багтсан бөгөөд гарчигт нь “2025.09.24 6 PM” гэж онцолсон байв.
WOODZ энэ оны долдугаар сард цэргийн албанаасаа албан ёсоор халагдсан. Тэр хугацаандаа шүтэн бишрэгчдэдээ зориулан “Drowning” хэмээх дуугаа хүргэж байсан билээ.
Шинэ уран бүтээл нь есдүгээр сарын 24-нд цацагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд олон улсын фэнүүдийн хүлээлт аль хэдийн өндөр байна.