Нүүр хуудас Уран сайханЯпоны алдарт ютүбер Казү Монголд ирж, шинэ контент бэлтгэж байна

Японы алдарт ютүбер Казү Монголд ирж, шинэ контент бэлтгэж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Японы алдарт контент бүтээгч, 1.3 сая дагагчтай ютүбер Казү Монголд ирлээ. Тэрээр дэлхийн олон улс орноор аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь ярилцдаг “Kazu languages” цуврал контентоо бэлтгэдэг бөгөөд энэ удаа манай орны тухай шинэ ангийг хийхээр зорин иржээ.

Казү 14 орны хэлээр ярьдаг бөгөөд YouTube дээр 1.3 сая, TikTok дээр 888 мянган дагагчтай. Сүүлийн жилүүдэд олон улсын алдарт ютүберүүд Монголыг зорин ирж, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маягтай танилцах нь эрс нэмэгдэж байна.

Өмнө нь Израилийн контент бүтээгч Нас Дейли Монголд ирж, нүүдэлчдийн амьдралын тухай богино хэмжээний бичлэгүүд хийж, хувь хүний хөгжлийн сургалт явуулсан. Мөн Британийн алдарт аяллын влоггер Бенжамин Рич Монголын хөдөө орон нутаг, нүүдэлчдийн ахуй амьдралыг камертаа буулгаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх