Нүүр хуудас Уран сайханЖ.Мишээл “Silk Way Star” олон улсын уралдаанд тэргүүлж байна

Ж.Мишээл “Silk Way Star” олон улсын уралдаанд тэргүүлж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол дуучны амжилт

Казахстанд зохион байгуулагдаж буй “Silk Way Star” олон улсын дуу, хөгжмийн уралдаанд Монгол Улсын дуучин Ж.Мишээл амжилттай оролцож, нийлбэр оноогоор тэргүүлж байна. Тус уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байгаа бөгөөд финалын шат арваннэгдүгээр сарын 22-нд болох юм.

Өндөр үнэлгээ авсан гүйцэтгэл

Ж.Мишээл эхний шатанд “Бундан улаан” дууг дуулж, шүүгчдийн өндөр үнэлгээ авчээ. Дараагийн шатанд тэрбээр Казахстаны алдарт дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг амьдруулсан бол дөрөвдүгээр шатанд хятад дуу дуулж 120 оноо авч, тухайн шатны шилдгийн нэгээр шалгарсан байна.

Одоогийн байдлаар тэр Казах дуучин Алемийн хамт нийлбэр дүнгээр уралдааныг тэргүүлж байгаа бөгөөд финалын дүнг удахгүй зарлах аж.

Нийлбэр оноо

Казахстан – Алем – 572 оноо
Монгол – Мишель Жозеф (Ж.Мишээл) – 572 оноо
Малайз – Язмин Азиз – 570 оноо
Армен – Саро Геворгян – 570 оноо
Узбекистан – Мадинабону Адилова – 562 оноо
Гүрж – Автандил Абесламидзе – 560 оноо
Хятад – Жан ХэШуан – 558 оноо
Тажикистан – Фахриддин Хакимов – 552 оноо
Киргизстан – Тамга – 538 оноо
Өмнөд Солонгос – Кандис – 508 оноо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх