Нүүр хуудас Уран сайханЖоан Роулинг 60 нас хүрлээ: Зохиолчийн амьдрал, уран бүтээлийн талаарх 16 сонирхолтой баримт

Жоан Роулинг 60 нас хүрлээ: Зохиолчийн амьдрал, уран бүтээлийн талаарх 16 сонирхолтой баримт

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Өнөөдөр “Харри Поттер” цувралаараа дэлхийд алдаршсан Их Британийн зохиолч Жоан Роулинг 60 насны ойгоо тэмдэглэж байна. Түүний туурвисан бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Харри Поттер” цуврал бөгөөд өнөөгийн байдлаар дэлхий даяар нийт 600 сая хувь борлогдсон, Британийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай ном болоод байна. Энэхүү амжилттай зохиолчийн амьдрал, уран бүтээл, дурсамжийг өгүүлэх 16 баримтыг хүргэж байна.

Роулинг анхны өгүүллэгээ зургаан настайдаа бичжээ. Түүний баатар нь улаан бурханд өртсөн “Туулай” нэртэй амьтан байсан бөгөөд тэр цагаас хойш олон зохиол бичсэн ч Харри Поттер хүртэл ямар ч бүтээлээ бүрэн дуусгаж байгаагүй гэдэг. 1980-аад онд “The Smiths” болон “The Clash” хамтлагийн дуунд дуртай байжээ.

Зохиолч “Harry Potter and the Chamber of Secrets” номын 12-р хэсгийг хамгийн ихээр таалдаг бөгөөд “Harry Potter and the Goblet of Fire” номын төгсгөлийг амжилттай бичсэнийхээ төлөө бахархдаг. Түүний хамгийн хайртай дүр бол Альбус Дамблдор бөгөөд тэр бүр зүүдэнд нь орж ирдэг байна.

“Harry Potter”-ийн дөрөв дэх номонд гардаг Натали МакДональд хэмээх канад охин бол бодит хүн юм. Хүнд өвдсөн охины ээж Роулинг руу хандсанаар зохиолч түүнийг зохиолдоо мөнхөлсөн байдаг.

Жоан Роулинг 1965 оны долдугаар сарын 31-нд төрсөн бөгөөд эцэг нь инженер, эх нь франц, шотланд гаралтай байжээ. Түүний эцэг эх Лондонгийн Кингс-Кросс буудал дээр анх танилцсан бөгөөд энэ нь зохиолчийн хувьд маш чухал бэлгэдэл болсон.

1998 онд “Warner Brothers” кино студи Роулингийн эхний хоёр номыг кино болгох эрхийг худалдан авч, 2001 онд анхны бүтээл нь дэлгэцнээ гарсан. Зохиолч бүх жүжигчид Их Британийнх байх, зураг авалтыг зөвхөн тус улсад хийх хатуу шаардлага тавьсан байв.

Тэрбээр дэлхий даяар 11 ид шидийн сургууль байдаг гэж нэгэнтээ дурдсан. Үүнд Японы Махотокоро болон Дурмштранг зэрэг сургууль багтдаг. Багадаа эмээгээсээ Жессика Митфордын намтар номыг бэлгэнд авч, түүний бүх номыг шимтэн уншсан байна.

1995 онд анхны “Harry Potter and the Philosopher’s Stone” номоо бичиж дуусгасан ч 12 хэвлэлийн газар дараалан татгалзсан хариу өгч байв. Эцэст нь Bloomsbury хэвлэлийн газар уг бүтээлийг хүлээн авч, уран зохиолын ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн.

Роулинг бол дэлхийн анхны тэрбумтан эмэгтэй зохиолч юм. Гэвч амжилтад хүрэхийн тулд тэр их хүнд зам туулжээ. 25 настайдаа нөхрөөсөө салж, охинтойгоо ганцаараа үлдсэн бөгөөд мөнгө санхүүгийн асуудал, сэтгэл гутралтай тэмцэж байжээ. Энэ үеийн хүнд байдал түүнийг Харри Поттерийн мангас, сөрөг дүрүүдийг бүтээхэд нөлөөлсөн гэдэг.

Харри Поттерийн кино гарахад Англид хүмүүс гэртээ олноороо шар шувуу тэжээж эхэлсэн боловч амьтныг хэрхэн арчлах талаар мэдлэггүйгээс удалгүй шувуудаа хаяж эхэлсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд Роулинг трансжендерийн талаарх байр сууриа илэрхийлснээс шүүмжлэлд өртөж, “Harry Potter”-ийн жүжигчид ч түүнийг эсэргүүцсэн. 2020 онд тэрээр хүний эрхийн шагналаа буцаан өгсөн юм. Мөн зохиолч 2012 оны Лондонгийн олимпын нээлтэд оролцож байжээ.

Зохиолчийн дурсамжит эшлэлүүд нь түүний амьдрал, бүтээл туурвил, ертөнцийг үзэх үзлийг илэрхийлж байдаг. Жишээлбэл, “Бичиж сурахын тулд маш их унш”, “Чиний хэн болж төрсөн чинь чухал биш, хэн болж хүмүүжсэн чинь л гол” гэх зэрэг эшлэлүүд нь олон мянган уншигчийн сэтгэлийг хөдөлгөсөөр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Джуке 1 августа, 2025 - 17:25

Түүний ачаар хүүхэд нас ид шидээр дүүрэн байсан

Хариулах
Джиджек 1 августа, 2025 - 17:40

Би түүний сонгодог номуудыг мөнхөд уншсан хэвээр байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх