Нүүр хуудас КиноЖолигийн экс, «Муу Санта», «Фарго»-гийн од Билли Боб Торнтон 70 нас хүрлээ

Жолигийн экс, «Муу Санта», «Фарго»-гийн од Билли Боб Торнтон 70 нас хүрлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Оскарын шагналт жүжигчин Билли Боб Торнтон 2025 оны 8-р сарын 4-нд 70 нас хүрлээ. Хэдийгээр түүнийг олон хүн Анжелина Жолигийн хуучин нөхөр, эсвэл «Bad Santa», «Fargo» цувралын дүрээр таних ч тэрээр Холливудад олон талт авьяас, өвөрмөц карьерийнхаа ачаар хүндтэй байр суурь эзэлдэг нэгэн юм.

Түүний нэрд гарах зам: Sling Blade (1996)
1990-ээд оны дунд үед Торнтон нь танигдсан ч түүнийг дундаж түвшний жүжигчин гэж үздэг байв. Харин тэр өөрийн зохиож, найруулсан Sling Blade киноны гол дүрийг бүтээж, карьертаа эргэлт хийсэн юм. Уг бүтээл нь Торнтонд Оскарын шагнал авчирсан.

Олны танил амьдрал ба гэрлэлтүүд
Билли Боб Торнтон нийт зургаан удаа гэрлэсэн. Үүнд жүжигчин Синда Уильямс, модель Пьетр Доун Черняк болон хамгийн алдартайгаар Анжелина Жоли багтдаг. Жоли, Торнтон нар 20 насны зөрүүтэй байсан ч 2000 оны эхээр хамгийн шуугиантай хосуудын нэг байв. Тэд бүр нэг нэгнийхээ цусыг хийсэн зүүлт зүүдэг байсан гэдэг. Одоогоор тэр Конни Энгландтай гэр бүлтэй бөгөөд тэд нэг охинтой.

Сонирхол, амьдралын хэв маяг
– Торнтон өнгөрсөн хугацаанд Tres Hombres нэртэй хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж байжээ
– Тэр Парис хотыг хамгийн ихээр хайрладаг бөгөөд Английн «Ливерпуль» хөлбөмбөгийн багийг дэмждэг
– Нисэхээс айдаг
– Эртний эдлэлээс эмээдэг
– Цусанд нь ирланд, итали, индиан угсааны холимог бий

Алдартай бүтээлүүд
Armageddon (1998)
Monster’s Ball (2001)
The Man Who Wasn’t There (2001)
Bad Santa (2003)
Fargo цуврал (2014–2017)

Алдар хүндийн оргил
2004 онд Билли Боб Торнтон Холливудын Алдрын гудамжинд өөрийн нэртэй одоо байршуулсан.

Жүжигчний олон талт авьяас, өвөрмөц дүр бүтээх чадвар нь түүнийг үеийн үед дурсан санагдах уран бүтээлч болгосон хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх