Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зураач Н.Лхагвасүрэн өөрийн ур ухаанаар бүтээсэн уран баримлуудаа дэлгэн, бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн нь үндэсний уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой “Айлаас эрэхээр авдраа уудал” төслийн долоон жилийн турш тасралтгүй хэрэгжүүлсэн ажлын үр дүн бөгөөд Монголын уран бүтээлчдийг олон улсад таниулж, уран сайхны ертөнцөд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой эхлэл тавьж байгаа юм.
“Журааны ертөнц” хэмээх энэхүү бүтээл туурвилын үзэсгэлэн ирэх долдугаар сарын 4-нийг хүртэл олон нийтэд нээлттэйгээр үргэлжилнэ.