Нүүр хуудас КиноЖүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг Жо Жүн Сок тэргүүлэв

Жүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг Жо Жүн Сок тэргүүлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн наймдугаар сарын жүжигчдийн брэндийн нэр хүндийн жагсаалтыг зарлажээ. Энэ удаад 7-р сарын 26-наас 8-р сарын 26-ны хооронд гарсан кино, олон ангит болон OTT контентод тоглосон 100 жүжигчний идэвх, нөлөөлөл, олон нийтийн үнэлгээг харгалзан жагсаалтыг гаргасан байна.

2025 оны хамгийн өндөр амжилттай уран бүтээлд тооцогдож буй “My Daughter Is a Zombie” киноны гол дүрийн жүжигчин Жо Жүн Сок 5,133,954 оноогоор жагсаалтыг тэргүүллээ.

Дараагийн байр эзэлсэн жүжигчид:

  • Ким Нам Гил – “Trigger” олон ангит киноны дүрээр 4,292,397 оноо,
  • Чү Ён Ү – “Head Over Heels” киноны амжилтаар 3,896,409 оноо,
  • Пак Бо Гом – 3,552,480 оноо авч дөрөвдүгээр байраа хадгалсан,
  • Ли Жүн Сок – “Law and The City” олон ангит киноны тоглолтоор 3,320,567 оноогоор тавдугаарт бичигдэв.

Энэхүү жагсаалт нь жүжигчдийн уран бүтээлийн амжилт, олон нийтийн анхаарал татах байдал, сошиал медиа дахь идэвхтэй байдлыг нэгтгэн үнэлдэгээрээ онцлогтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх