Нүүр хуудас КиноЖүжигчин Alan Yu аймшигт ослын улмаас таалал төгслөө

Жүжигчин Alan Yu аймшигт ослын улмаас таалал төгслөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хятадын энтертайнмент ертөнцөд өргөнөөр танигдсан жүжигчин, дуучин, загвар өмсөгч Alan Yu (Ю Мэнлун) 36 насандаа харамсалтайгаар амиа алджээ.

Аймшигт золгүй явдал

News.Az агентлагийн мэдээлснээр тэрээр Бээжин хотын нэгэн барилгаас унаж нас барсан байна. Осолтой холбоотой эхний мэдээлэл Weibo дээр нийтлэгдсэн бөгөөд блоггер Шиао Ян “Ю Мэнлун шөнийн 02:00 цагийн орчим найзуудтайгаа хамт байсан ч тэднийг явсны дараа унтлагын өрөөндөө орсон” хэмээн мэдээлжээ. Түүний цогцсыг өглөөний 06:00 цагт нохойгоо салхилуулж явсан иргэн олсон байна.

Талийгаачийн ойрын нөхдийн нэг нь энэ мэдээг эхэндээ цуурхал гэж Red Star News-д мэдэгдсэн ч, албан ёсны эх сурвалжаас түүний нас барсан тухай баталгаажуулсан мэдээлэл цацагджээ.

Алдрын замнал

Alan Yu нь 1988 оны 6-р сарын 15-нд БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотод төрсөн. 2007 онд Dragon телевизийн “My Show” нэвтрүүлэгт оролцсоноор урлагийн ертөнцөд хөл тавьж, улмаар хөвгүүдийн хамтлагийн гишүүнээр тайзнаа гарсан. Үүний дараа жүжигчин болон загвар өмсөгчийн замналаа үргэлжлүүлж, Хятадын олон кино, уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм.

Түүний сүүлчийн ажил

Өнөөдөр буюу 9-р сарын 12-нд Хятадын төв телевизээр цацагдахаар төлөвлөсөн киноны нээлт ослын улмаас хойшлогджээ. Уг бүтээлд Alan Yu залуу болон идэр насны эрийн дүрийг бүтээсэн байсан нь түүний хамгийн сүүлийн уран бүтээл болон үлдэх нь тодорхой болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх