Нүүр хуудас КиноЖүжигчин Грахам Грийн 73 насандаа таалал төгслөө

Жүжигчин Грахам Грийн 73 насандаа таалал төгслөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Dances with Wolves”, “Wind River”, “The Green Mile” зэрэг олон алдарт кинонд уугуул америк хүний дүр бүтээж, дэлхий нийтэд танигдсан Канадын нэрт жүжигчин Грахам Грийн 73 насандаа таалал төгслөө.

Онейда үндэстэн гаралтай тэрээр 1952 онд Канадын Онтарио хотод төрсөн. 1984 онд CBC телевизийн “Spirit Bay” цувралд тоглосноор уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд улмаар 40 гаруй жилийн туршид 180 орчим уран сайхны болон телевизийн кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Грийн зөвхөн кино урлагт бус, театрын тайзнаа тоглож, кино зохиол бичиж, продюсероор ажилласан өргөн хүрээтэй уран бүтээлч байсан юм. Түүний авьяас чадвар, олон талт бүтээлүүд нь үзэгчдийн сэтгэлд гүн ул мөр үлдээжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх