Нүүр хуудас Нийгэм ба ярилцлагаЖүжигчин И Ши Ён: “Би өөрийгөө эмэгтэй гэдгээ биеэрээ мэдрэхээ больсон”

Жүжигчин И Ши Ён: “Би өөрийгөө эмэгтэй гэдгээ биеэрээ мэдрэхээ больсон”

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын жүжигчин И Ши Ён булчинлаг, спортлог төрхөөрөө олны анхаарлыг татдаг. Гэвч түүний энэ гадаад төрх эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, эмнэлэгт хэвтэхэд хүргэсэн талаар тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа илэн далангүй хуваалцлаа.

И Ши Ён “Sweet Home” цувралын дүрд бэлтгэхийн тулд эрэгтэй хүн шиг булчинлаг бие галбиртай болохоор хатуу дэглэм, хүнд хүчир дасгал сургуулилт хийсэн байна. Тэрээр «Миний тестостероны хэмжээ хэт их болж, эмнэлгийн хяналтад орох шаардлагатай болсон. Би анх удаа 30 кг булчингийн масстай болж, биеийн өөхний хувь дөнгөж 6 хувьтай байсан» хэмээн дурджээ.

Хэт их ачаалал, дааврын өөрчлөлтөөс үүдэн сарын тэмдэг нь зогсож, улмаар эмнэлгийн тусламж авах хэмжээнд хүрсэн байна. Тэрбээр «Би өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан болохоор ийм тохиолдол байдаг гэдгийг мэддэг байсан ч өөрт минь тохионо гэж бодоогүй. Хэвийн жиндээ орсны дараа сарын тэмдэг ирсэн ч тогтмол бус байсан. Шинжилгээгээр миний тестостероны түвшин эмэгтэй хүний хувьд хэт өндөр гарсан» хэмээн ярьжээ.

Тэрээр үргэлжлүүлэн:

«Би тэр үед өөрийгөө эмэгтэй гэдгээ биеэрээ мэдрэхээ больсон байсан. Маш их зүйлийг алдчихаад байгаа мэт мэдрэмж төрсөн» хэмээн сэтгэл зүйн хувьд ч хүнд нөхцөлд орсон тухайгаа өгүүлэв.

Жүжигчин И Ши Ён нь эрүүл мэндээ эргүүлэн олохоор мэргэжлийн эмч нарын хяналтад орж, өөрийн биеийн онцлог, тэнцвэрийг дахин сэргээхэд анхаарч буйгаа илэрхийлсэн юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх