Өнөөдөр Өмнөд Солонгосын нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл жүжигчин Jung Woo Sung найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн талаар мэдээлжээ. Тэдний ойрын хүрээллээс мэдээлснээр, жүжигчин эр энэ талаар танилууддаа ч мөн хуваалцсан гэгдэж байгаа юм. Харин түүний найз бүсгүй олны танил бус, тэд 10 гаруй жилийн турш харилцаатай байжээ.
Тус мэдэгдлийн дараа жүжигчний харьяалагддаг Artist Company агентлаг:
“Жун Ү Соны хувийн амьдралтай холбоотой асуудал тул бид албан ёсоор батлах эсвэл няцаах боломжгүй”
хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Мөн өмнө нь Jung Woo Sung жүжигчин Lee Jung Jae болон түүний найз бүсгүй, Daesang Group-ийн дэд дарга Им Се Рён нартай хамт давхар болзоонд орж байсан гэх яриа гарч байсан юм.
Өнгөрсөн 2024 оны 11-р сард, Jung Woo Sung загвар өмсөгч Moon Gabi-гийн төрүүлсэн хүүхдийн эцэг болохоо баталж, хүүхдээ өсгөх бүрэн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэж байсан нь олны анхаарлыг татаж байв.
Тэрээр энэ оны хоёрдугаар хагасаас Disney+-ийн “Made in Korea” нэртэй шинэ цувралаар дэлгэцэнд эргэн ирэхээр төлөвлөж байна.
2 комментария
Тэр одоо аз жаргалтай байгаа гэж найдаж байна
Энэ нь цуу яриагаар төгсөхөд сайхан байдаг — хэрвээ бүх зүйл үнэхээр хууль ёсны бөгөөд хувийн шинжтэй бол энэ нь гайхалтай юм