Нүүр хуудас КиноЖүжигчин Пак Ми Сон хорт хавдраар өвчилснөө олон нийтэд анх удаа зарлалаа

Жүжигчин Пак Ми Сон хорт хавдраар өвчилснөө олон нийтэд анх удаа зарлалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Ми Сон үсээ хусуулсан зургаа цахим хуудсаараа нийтэлж, хөхний хорт хавдартай тэмцэж буйгаа олон нийтэд ил болголоо. Тэрээр энэ тухайгаа саяхан оролцсон “You Quiz on the Block” нэвтрүүлгийн үеэр дэлгэрэнгүй ярьжээ.

“Хими эмчилгээний өмнө би үсээ хусуулсан”

Пак Ми Сон өөрийн хэв маяг өөрчлөгдсөнийг тайлбарлахдаа:
“Би яг л Италид суралцаж, Миланд бизнес эхлүүлж байгаа дизайнер шиг санагдаж байна. Миний хэв маяг одоо үсээ дагаад өөрчлөгдсөн. Өмнө нь маш эмэгтэйлэг хувцасладаг байсан бол одоо стилээ өөрчилсөн. Эмчилгээ хийлгээд 10 сар болж байгаа ч эвгүй, танил бус мэдрэмж байсаар байна” хэмээн ярив.

Тэрээр хими эмчилгээ эхлэхээс өмнө эмчийн зөвлөсний дагуу үсээ өөрөө хусуулсан бөгөөд:
“Хүмүүс хиймэл үс зүүж яагаад болохгүй гэж бодож магадгүй. Хими эмчилгээ хийлгэвэл үс маань 100 хувь унана гэж эмч хэлсэн болохоор би эмчилгээ эхлэхэд л үсээ хусуулчихсан. Олон эмэгтэй үсээ хусуулахдаа уйлдаг гэж сонссон ч үс нь ургаж буй олон жишээг би харсан. Тиймээс надад ч бас ийм боломж ирнээ гэж бодоод баяртайгаар үсээ хусуулсан” гэжээ.

“Надад их ядрахаас өөр шинж тэмдэг байгаагүй”

Жүжигчин өвчний эхний шинжийн талаар дурсахдаа:

  • хэт их ядарч сульдах
  • зураг авалтын үед хүлээлгийн өрөөнд байнга дугхийх

зэрэг өөрчлөлтүүд гарч байсан ч том асуудал гэж бодоогүй хэмээн ярив. Тэрээр:
“Би 38 настайдаа анхны хүүхдээ төрүүлээд нэг сарын дараа ажилдаа орсон. Хоёр дахь хүүхэд дээрээ ч адил. Эргээд харахад амьдрал минь үнэхээр хурдан өнгөрсөн байна” хэмээн хэлжээ.

“Би хэт их төлөвлөхөө больсон, одоо усны урсгал шиг амьдрахыг хичээж байна”

Пак Ми Сон ирэх жил юу тохиолдохыг мэдэхгүй ч өөрийгөө хамгаалж, эрч хүчээ зөв зарцуулахыг зорьж буйгаа илэрхийлээд:
“Би хэрэгтэй үедээ амарч сурахыг хичээж байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Хорт хавдартайгаа тэмцэж, биеэ эмчилж буйгаа зоригтойгоор олон нийтэд ил болгосон Пак Ми Сонд олон улсын үзэгч, фэнүүд нь дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.

mmisa

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх