Өмнөд Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэнгээс сар бүр гаргадаг эрэгтэй айдолуудын нэр хүндийн жагсаалтын шинэчилсэн үзүүлэлт өнөөдөр олон нийтэд танилцуулагдлаа. Энэ удаагийн судалгаа 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 21-ний хооронд цуглуулсан мэдээлэлд үндэслэн 755 айдолын медиа нөлөө, олон нийтийн хандлага, харилцааны индекс зэрэг үзүүлэлтүүдээр тооцоолсон байна.
Энэ сард BTS хамтлагийн Jimin 6,301,075 нэгжийн оноогоор жагсаалтыг дахин тэргүүлж, тавдугаар сараас хойш нэр хүндийн үзүүлэлт нь 76.51 хувиар өссөн байна. Түүний түлхүүр үгсийн анализад “Filter”, “ARMY”, “Park Jimin” зэрэг нэрс өндөр оноо авсан бол “цэргээс халагдсан”, “хандивлах”, “талархах” гэх холбоотой үгс зонхилжээ.
Хоёрдугаар байрт 5,189,119 оноогоор мөн BTS-ийн гишүүн Jungkook бичигдсэн бөгөөд түүний нэр хүндийн индекс 86.60 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Гуравдугаар байрыг BIGBANG хамтлагийн G-Dragon 4,521,564 оноогоор эзэлсэн бол, дөрөвдүгээр байрт ASTRO-ийн Cha Eun Woo 4,140,574 оноотойгоор жагсжээ.
Харин тавдугаар байранд Wanna One хамтлагийн Park Ji Hoon 4,026,558 оноогоор жагссан бөгөөд өнгөрсөн сараас хойш 79.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зургаадугаар сарын топ 30 эрэгтэй айдол:
- BTS – Jimin
- BTS – Jungkook
- BIGBANG – G-Dragon
- ASTRO – Cha Eun Woo
- Wanna One – Park Ji Hoon
- BTS – Jin
- BTS – V
- Wanna One – Kang Daniel
- Super Junior – Kyuhyun
- RIIZE – Wonbin
- EXO – Baekhyun
- BTS – j-hope
- HIGHLIGHT – Yoon Doojoon
- NU’EST / Wanna One – Hwang Minhyun
- BTS – RM
- BTS – Suga
- Wanna One – Ong Seong Wu
- RIIZE – Sungchan
- SEVENTEEN – Jeonghan
- SHINee – Key
- EXO – Kai
- NCT – Doyoung
- Super Junior – Kim Heechul
- Wanna One – Kim Jae Hwan
- TXT – Yeonjun
- GOT7 – Jinyoung
- SEVENTEEN – Hoshi
- BIGBANG – Taeyang
- SEVENTEEN – Mingyu
- THE BOYZ – Sunwoo