Өмнөд Солонгосын HYBE энтертайнментийн үүсгэн байгуулагч, BTS хамтлагийн ард буй гол продюсер Бан Ши Хёг 2026 оны байдлаар соёл урлагийн салбарын хамгийн өндөр хөрөнгөтэй эрхэм болжээ.
Түүний эзэмшдэг хувьцааны нийт үнэлгээ 4.8 их наяд вонд хүрсэн бөгөөд энэ нь салбарын топ 27 хувьцаа эзэмшигчдийн нийт хөрөнгийн 78 хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин BTS хамтлагийн гишүүд тус бүр ойролцоогоор 20 тэрбум вонын хувьцаа эзэмшдэг нь Бан Ши Хёгийн хөрөнгөтэй харьцуулахад бага хэмжээ юм.
Энэ үзүүлэлт нь HYBE компанийн зах зээл дэх нөлөө болон Бан Ши Хёгийн эдийн засгийн байр суурийг тод харуулж байна. Үүнтэй холбоотойгоор компанийн дотоод бүтэц, хувьцаа эзэмшлийн хуваарилалт олон нийтийн анхаарлыг татаж байна.
Мөн BTS хамтлаг тун удахгүй дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлэх гэж байгаа бөгөөд энэ нь их хэмжээний орлого олох хүлээлттэй байгаа юм. Үүнээс гадна 2026 оны гуравдугаар сарын 21-нд Сөүл хотын Гванхвамун талбайд “ARIRANG” нэртэй тав дахь студийн цомгийнхоо хүрээнд үнэгүй тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд тоглолтыг Netflix болон Weverse платформоор дэлхий даяар шууд дамжуулах аж.