Нүүр хуудас K-popHYBE BTS-ийн “ARIRANG” тоглолтод зориулж Сөүл хотод 90 сая вон төлжээ

HYBE BTS-ийн “ARIRANG” тоглолтод зориулж Сөүл хотод 90 сая вон төлжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BTS хамтлагийн “ARIRANG” эргэн ирэлтийн тоглолтыг зохион байгуулахтай холбоотойгоор HYBE компани Сөүл хот болон төрийн байгууллагуудад нийт ойролцоогоор 90 сая вон төлсөн нь ил болжээ.

Сөүл хотын захиргааны мэдээлснээр Гванхвамун талбайг нэг долоо хоног ашиглах төлбөр 30 сая воноос бага зэрэг давсан байна. Төлбөрийг хотын журмаар тогтоодог бөгөөд “HYBE компани Гванхвамун талбайг ашиглах зөвшөөрөл авсны төлбөр 30 сая воноос бага зэрэг өндөр байгаа” гэж албаны хүн мэдэгджээ.

Талбай ашиглах үнэ нь цагийн тарифаар тооцогддог бөгөөд өглөөний 06:00-18:00 цагт 1 м.кв тутамд 10 вон, оройн 18:00-06:00 цагт 13 воноор бодогдсон байна. 10 мянга гаруй м.кв талбайг гуравдугаар сарын 16-22-ны хооронд ашигласнаар нийт төлбөр ийм хэмжээнд хүрчээ.

Үүнээс гадна HYBE компани Гёнбокгун ордон болон Сүннемүн хаалганд зураг авалт хийх зөвшөөрөл авч, Соёлын өвийн газарт 61.2 сая вон төлсөн байна. Энэ нь тасалбарын орлогын алдагдлыг нөхөх зориулалттай төлбөр юм. Тоглолтын өдөр Гёнбокгун, Доксүгун ордон болон Үндэсний ордны музейг түр хаахаар болжээ.

Тоглолтын аюулгүй байдлыг хангахын тулд 10 мянга гаруй хүн, үүнээс 6700 орчим цагдаа, мөн хот, дүүрэг, гал түймрийн албаны 3400 гаруй ажилтан ажиллах юм. Мөн Гванхвамун орчимд жагсаал цуглааныг хязгаарлах, замын хөдөлгөөн, нийтийн тээвэрт зохицуулалт хийх зэрэг нийгмийн шууд бус нөлөөлөл үүсэхээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх