HLTV-ийн гуравдугаар сарын 23-ны шинэчилсэн чансаагаар Монголын The MongolZ баг нэг байр ахиж, дэлхийн шилдэг найман багийн тоонд багтлаа.
310 оноотойгоор +1 байр ахисан нь багийн сүүлийн үеийн тоглолтын тогтвортой байдал, олон улсын тэмцээнүүдэд үзүүлж буй ахиц дэвшлийг илэрхийлж байна. Ингэснээр тэд Spirit багийг ардаа үлдээж, топ-10 дотор байр сууриа улам бэхжүүлэв.
Сүүлийн хугацаанд The MongolZ баг өндөр чанартай тоглолтууд үзүүлж, хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг илүү итгэлтэй, зохион байгуулалттай тоглож байгаа нь чансаанд ахих гол хүчин зүйл болж байна. Тэдний тоглолтын хэв маяг илүү тогтвортой болж, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар нь мэдэгдэхүйц өссөн байна.Мөн тус багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet бөгөөд энэ нь багийн хөгжлийг дэмжиж, томоохон тэмцээнүүдэд оролцоход чухал нөлөө үзүүлж байгаа юм.

2 сэтгэгдэлүүд
Манай баг гоё явж байна шүү, бахархаж байна
Цаашдаа бүр илүү амжилт гаргаасай