Counter-Strike 2 төрлийн 1.1 сая ам.долларын шагналын сантай “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хэсгийн шат дуусаж, шилдэг багууд дараагийн шатанд өрсөлдөхөөр тодорлоо.
Дэлхийн топ 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглосноос “Natus Vincere”, “Team Vitality”, “The MongolZ”, “Parivision”, “Team Falcons”, “Aurora Gaming” багууд хасагдах шатанд шалгарсан байна.
The MongolZ шийдвэрлэх тоглолтод ялалт байгууллаа
Монголын “The MongolZ” баг “В” хэсгээс плей-оффт үлдэхийн төлөө ОХУ-ын “Team Spirit”-тэй тоглож, 2:0-ээр илт давуу ялалт авсан байна. Энэ ялалт тэднийг дараагийн шатанд гаргасан чухал тоглолт боллоо.
Одоо тэд Туркийн “Aurora Gaming” багтай гуравдугаар сарын 27-ны 22:00 цагт тоглохоор оноолт таарсан. Хоёр баг өмнө нь 12 удаа таарахад “The MongolZ” есөн удаа ялж байсан давуу статистиктай.
Шагналын сан ба тэмцээний үргэлжлэл
Плей-оффын тоглолтууд Роттердам хотын “Ahoy Arena”-д гуравдугаар сарын 27-29-ний хооронд болно. Тэмцээний аварга баг 250 мянган ам.долларын шагнал хүртэх бол дэд байр 160 мянган ам.доллар авах юм.“The MongolZ” баг энэхүү тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байна.