Нүүр хуудас Uncategorized«The MongolZ» баг Vitality-тай тэнцүү өрсөлдөж, шийдвэрлэх мап дээр бууж өглөө

«The MongolZ» баг Vitality-тай тэнцүү өрсөлдөж, шийдвэрлэх мап дээр бууж өглөө

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

АНУ-ын Даллас хотод үргэлжилж буй IEM Dallas 2025 тэмцээн улам ширүүсэж байна. 300 мянган ам.долларын шагналын сантай, цахим спортын Counter-Strike 2-ын нэр хүндтэй энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын «The MongolZ» баг Ази тивийн төлөөлөл болон хүч үзэж буй.

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 22-нд манай баг хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааны №1 баг болох Францын «Vitality»-тай тулж, 1:2 гэсэн харьцаатайгаар ялагдсан ч итгэл төгс, дайчин тоглолтоороо үзэгчдийг алмайруулав.

Тоглолт эхэндээ “Inferno” мап дээр Vitality бага зөрүүгээр ялалт байгуулсан ч “The MongolZ” дараагийн “Nuke” мап дээр хүчтэй илүүрхэж, шийдвэрлэх “Mirage” дээр ширүүн, тэнцүү өрсөлдөөний эцэст Францын баг ялав.

Vitality бол энэ жил ялагдашгүй гэгдэж буй хүчирхэг баг бөгөөд тэдний ялалтын цуврал 28-д хүрсэн нь бүх цаг үеийн хоёрдугаар байрт тооцогдоно. Тэд өмнө нь Бразилын “Legacy”, Германы “GamerLegion”-ийг хожоод байсан бол энэ удаа “The MongolZ”-ийг ч дийлж чадлаа.

Хэдий ялагдсан ч, The MongolZ баг дэлхийн топ багуудтай эн тэнцүү тоглож, Vitality-г сандаргаж чадсан цөөн багуудын нэг болж байна. Тэд CS2-ийн сүүлийн 12 сарын хугацаанд Vitality-тай зургаан удаа тулгарсан ч энэ удаагийн тоглолт хамгийн ойрхон өрсөлдөөнтэй байлаа. Энэ нь манай багийн түвшин, туршлага хэр зэрэг ахисныг батлан харуулж байна.

«The MongolZ» баг энэхүү тэмцээнд 1XBET ивээн тэтгэлгээр оролцож буй бөгөөд дараагийн тоглолтдоо Туркийн «Aurora Gaming» багтай тулна. Тус тоглолт энэ Баасан гарагийн шөнө 02:15 цагт эхэлнэ. Хэрэв хожиж чадвал хагас шигшээд шалгарах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.