АНУ-ын Даллас хотод болж буй цахим спортын “Counter Strike 2” тоглоомын дэлхийн хэмжээний өндөр чансаатай тэмцээн болох «Intel Extreme Masters Dallas 2025» гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа билээ.
Монгол Улсаас оролцож буй “The MongolZ” баг Азийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа бөгөөд А хэсгээс плей-офф шатанд шалгарч түүхэн амжилтаа дахин бататгалаа. Тэд Европын хүчирхэг баг “G2 Esports”-той “best-of-three” форматаар тоглон, 2:0-ийн онооны харьцаатай ялалт байгуулсан юм.
Манай баг өөрсдийн сонгосон “Inferno” мап дээр 13:4, эсрэг багийн сонгосон “Dust 2” мап дээр 13:7-оор илт давуу хожиж, плей-офф шатанд хүч түрэн шалгарсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.
Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл. А хэсгийн нэгдүгээр байраар шалгарах эсэхийг шийдэх тулаан маргааш өглөө 07:00 цагт Францын “Team Vitality” багийн эсрэг болох бөгөөд хожил байгуулвал манай баг шууд шөвгийн дөрөвт шалгарч, томоохон өрсөлдөгчидтэй тулна. Харин хожигдвол шөвгийн зургаас В хэсгийн хоёр, гуравдугаар байр эзэлсэн багтай тоглох болно.
Тэмцээний ялагч баг 285,000 ам.доллар, хоёрдугаар байр 150,000 ам.долларын шагнал хүртэх ба энэхүү тэмцээний дараа “Counter Strike 2” тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “BLAST.tv Austin Major 2025” энэ зургадугаар сарын 2-22-ны хооронд АНУ-д болох юм.
Монголын цахим спортын хөгжлийг дэлхийд таниулах “The MongolZ” багийн ард 1xBet Монгол компанийн дэмжлэг онцгой үүрэг гүйцэтгэж байгаа билээ. 1xBet нь тус багт санхүү, бэлтгэл сургуулилт, олон улсын уралдаанд оролцоход шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэн өгч, Монголын цахим спортын нэр хүндийг олон улсад гаргаж буй бодитой ивээн тэтгэгч болж байна.